• +976 7711-8383
  • hoorhon.shake@gmail.com

Танилцуулга

“ХӨӨРХӨН” ТУРААХ ШЕЙК ГЭЖ ЮУ ВЭ?

“Хөөрхөн” Тураах Шейк нь биеийн жинг зохицуулах тусгай зориулалтын хүнс юм. Энэ шейкийг дээд соортын ГМО (генийн өөрчлөлтгүй) –гүй шар буурцаг, алим, иогурт, байгалийн цэвэр зөгийн бал, адууны ясны кальци, эрдэс, витаминууд зэргийг биологийн өндөр идэвхтэй пептид үүсгэгч ферментээр боловсруулан бэлтгэдэг. Мөн энэ бүтээгдэхүүн нь хүний биед онцгой хэрэгтэй амин хүчлүүдийг агуулахаас гадна хоолны шингэцийг сайжруулдаг энзимийг ихээр агуулдаг.

Хөөрхөн тураах шейк нь АДУУ брэндийн кальцийн бэлдмэлээр баяжуулсан тул өдөр дутмын кальцийн хэрэгцээг бүрэн хангана.

1 удаагийн хэрэглэх тун

1 УУТ/50ГР

1 хайрцагт

14 ширхэгээр савлагдсан

Найрлага

Шар буурцагны ферментжүүлсэн бэлдмэл, зөгийн бал, тараг, алим, адууны ясны кальцийн бэлдмэл.

Хэрэглэх заавар

ЭРХЭМ ХҮНДЭТ ХЭРЭГЛЭГЧИД ЭЭ,

Хүн бүр эрүүл арга, замаар өв тэгш бие галбирыг олж, зохистой жингээ хадгалах нь хамгийн чухал нь юм.
Өнөөгийн нөхцөлд хүмүүс эрүүл бус аргаар жингээ хасах гэж эсвэл жингээ барих гэж хичээх болсон билээ.
Судалгаагаар эдгээр хүмүүсийн 2/3 нь нэг жилийн дотор, үлдсэн хэсэг нь таван жилийн дотор эргээд
хуучин хэвэндээ орж таргалсан байдаг. Энэ бол буруу арга, замаар жингээ хасах гэж хичээсний сөрөг үр
дагавар юм.

Уснаас өөр зүйл идэж, уухгүй байх, тураах эм, кофе хэрэглэх, шим тэжээл авах боломжгүй
хүнсний дэглэм, хэт ачаалалтай дасгал, хөдөлгөөн зэрэг олон аргуудыг ашиглан хүссэн жиндээ хүрэхээр
тэмүүлдэг ч эцсийн үр дүнд нь сэтгэл хангалуун байж чадахгүйгээр зогсохгүй өмнөхөөсөө илүү таргалсан
тохиолдол их байдаг.

Хүний бие бол зүгээр нэг машин, техник биш түмэн бодисын шүтэлцээн дээр тогтдог
төгс бүтээл юм. “ХӨӨРХӨН” хэмээх нэртэй энэхүү шейкийг тэрхүү шүтэлцээг судалж мэдэх гэж хичээсний
үндсэн дээр байгалийн гаралтай, шим тэжээлтэй, органик түүхий эдийг ашиглан хийсэн учираас таны
хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадна хэмээн итгэж байна.

Уншигч та, бидний санал болгох
хөтөлбөрүүдээс өөртөө тааруулан сонгож хүссэн жиндээ хүрсэн “хөөрхөн” биетэй болох боломжтой.
Энэхүү танилцуулга номоор дамжуулан “ХӨӨРХӨН” тураах шейк гэж юу болох, хэрхэн үр дүнтэй хэрэглэж
болох мөн эрүүл, аргаар турахад шаардлагатай мэдлэг, мэдээллийг та бүхэнд хүргэж байна.