• +976 7711-8383
  • hoorhon.shake@gmail.com

“ХӨӨРХӨН” ТУРААХ ШЕЙКИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?

Энэхүү тураах шейкийг хоол орлуулах зарчимаар үндсэн 3 хөтөлбөрийн дагуу хэрэглэнэ.
Эхлээд та доорх тооцоолуурт мэдээллээ оруулж хариуг харна уу.
Таньд хамгийн зохимжтой жин: 0кг
Үр дүн: Та одоо гэсэн ангилалд байна.
1

Хөтөлбөр 1

Энэ хөтөлбөрийг “Хөөрхөн” тураах шейкийг эхлэн хэрэглэх гэж буй эсвэл илүүдэл жингээ богино хугацаанд огцом хасах шаардлагатай үед сонгон хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үед өдрийн турш хоолны хэрэгцээгээ энэхүү шейкээр бүрэн орлуулна. Өөрөөр хэлбэл өглөө, өдөр, оройн бүх хоолны оронд “Хөөрхөн” тураах шейкийг өдөрт 3 удаа хэрэглэнэ. Энэ хөтөлбөрийг 3-14 хоног хэрэгжүүлнэ. 14-өөс дээш хоног хэтрүүлж болохгүй бөгөөд үргэлжлүүлэн хэрэглэх тохиолдолд Хөтөлбөр №2 эсвэл №3-ийн дагуу хэрэглэнэ.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хүнд хөдөлмөр, эрчимтэй дасгал хөдөлгөөнийг хорино. Өдөрт 1-1.5л эрдэст ус, ургамлын гаралтай цай зэрэг давс, сахар, спирт агуулаагүй шингэнээр биеийн шингэнээ нөхөж өгөөрөй.

2

Хөтөлбөр 2

Энэ хөтөлбөрийг илүүдэл жинтэй ч ачаалал багатай турахыг хүсэж байгаа үед сонгон хэрэгжүүлнэ. Өглөө, оройн хоолны оронд тус бүр 1 удаа буюу өдөрт 2 удаа хэрэглэж, өдөр нь дуртай хоолоо 500 калориос хэтрүүлэлгүй идэж болно. Калорийг тооцохдоо энд тавьсан мэдээлэлийг ашиглаарай.
Энэ хөтөлбөрийг хүссэн жиндээ ортол хэрэгжүүлж болох ба хөнгөн дасгал, хөдөлгөөн хийж болно. Өдөрт 1-1.5л эрдэст ус, ургамлын гаралтай цай зэрэг давс, сахар, спирт агуулаагүй шингэнээр биеийн шингэнээ нөхөж өгөөрөй.

3

Хөтөлбөр 3

Энэ хөтөлбөрийг жингээ аажмаар багасгахыг хүссэн үед сонгон хэрэгжүүлнэ. Оройн хоолны оронд өдөрт 1 удаа хэрэглэх бөгөөд бусад үед дуртай хоолоо өөрийн жинд таарах илчлэгийн хэмжээнд идэж болно. Хоолны илчлэг буюу калорийг тооцохдоо энэ хуудас дээр тавьсан мэдээллийг ашиглах ба, өөрт тохирох өдрийн хоол хүнсэнд агуулагдах илчлэгийг энд дарж тооцоолуур ашиглан мэднэ үү. Жич: Өдрийн хоолны илчлэгийг тооцохдоо өөрт тохирох илчлэгээс 260 калорийг хасаж тооцно.
Энэ хөтөлбөрийн үед эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж булчингийн массаа нэмж болно. Өдөрт 1-1.5л эрдэст ус, ургамлын гаралтай цай зэрэг давс, сахар, спирт агуулаагүй шингэнээр биеийн шингэнээ нөхөж өгөөрөй.